Малчид 153 сая төгрөгийн зээл авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-17 18:09:11

 Өнгөрсөн  гуравдугаар сарын 15-наас хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 22753 малчин 88 тэрбум 397.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.

Энэ сарын 13-ны  байдлаар нийт 21083 малчинд 81 тэрбум 153.0 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгоод байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, банк, малчин, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн экспортыг нэмэгдүүлэхэд дээр хөтөлбөрийн зорилго чиглэж буй юм.

相关新闻