Баян-Өлгийгөөр аялсан дотоодын жуулчдын тоо хоёр дахин өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ зун
ирсэн дотоодын жуулчдын тоо 23 мянгад хүрлээ гэж аймгийн Байгаль орчин, аялал
жуулчлалын газраас мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн онуудтай харьцуулахад 10 гаруй
мянгаар өссөн үзүүлэлт аж.
"Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор
улсын хил хаасантай холбогдуулан энэ онд гадаадын жуулчид ирээгүй. Эсрэгээрээ
дотоодын аялагчдын тоо огцом өссөн байна. Аялагчдын ихэнх нь найз нөхөд, гэр
бүлээрээ аялсан бол 5 орчим хувь нь аяллын компаниудаар үйлчлүүлжээ.
Иргэд голдуу Алтай таван богд, Цамбагарав, Хотон,
Хурган нуур, Бага түргэний хүрхрээ, Даян, Сонгинот, Ёлт зэрэг газруудыг үзэж
сонирхон амарсан байна.