Газар тариалан холбооноос АТГ-т гомдол гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-05-19 12:43:28

Өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо /МҮТЭГТХ/-ноос “Нямбайгаль Даваа” компани үрэнд тэнцэхгүй, хөлдүү, хог ургамалтай, өвчтэй улаан буудай Монгол Улсын хилээр оруулсан талаар мэдээлэл хийв.

Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбатын гарын үсэгтэй албан бичиг бүхий гомдлыг Авлигатай тэмцэх газарт өгчээ. 

Уг бичигт МҮТЭГТХ нь Монгол Улсад тариа тарьдаг олон мянган иргэн, хуулийн этгээдийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг, гишүүддээ үйлчилдэг ТББ юм. ХХАА-н сайд Р.Бурмаад  ч гомдол гаргаж байна. Тус яам нь ОХУ-аас үрийн улаан буудай импортлох зөвшөөрлийг газар тариалангийн салбарт ямар ч туршлагагүй, улаанбуудай мэдэхгүй “Нямбайгаль Даваа” ХХК-д олгосон. Шаардлагад нийцэхгүй үрийн улаанбуудайг Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Болормаатай хуйвалдан сайн буудай гэсэн дүгнэлт гаргуулж тариаланчдад уг дүгнэлтээ үзүүлэн бодит байдлыг нуун дарагдуулсан буудайгаа худалдан их хэмжээний хохирол учруулаад байна. Хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд оролгүй, төрийн албыг бизнес болгосон эрх мэдэл албан тушаалаараа хууль бус мөнгө босгодог ХХААЯ, МХЕГ-ын албан тушаалтнууд хувийн хуулийн этгээдүүдтэй нийлж гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шударгаар, хуулийн дагуу шалгаж өгнө үү гэжээ. Мөн тус холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд, ХХАА-н сайд, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын зөвлөлд уг асуудлаар мэдэгдэл хүргүүлнэ гэв.

Д.Өлзий 

相关新闻