Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 30-наас эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ 
                                                                    Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 30-наас ирэх сарын
13-ны өдөр
хүртэл явуулна гэж аймгийн ЗДТГ-ын
цэргийн штабаас мэдээллээ. 
Цэрэг татлагыг 14 суманд зохион байгуулах бөгөөд аймгийн нэгдсэн татлага аравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Зуунмод суманд болох аж.
Ташрамд, нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад эрүүл мэндийн үзлэгээр 13 сумын 630 гаруй залуус хамрагджээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    