Дээд боловсролын мэргэжилтнүүд Дорноговьд чуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ“Дээд боловсролын шинэчлэлд-орон нутгийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын оролцоо” сэдэвт сургалт Дорноговь аймгийн Сайншанд хотноо тавдугаар сарын 26-28-ны хооронд болно.
Дээрх сургалтыг БСШУЯ-ны дэргэдэх “Дээд боловсролын шинэчлэл төсөл” АШУҮИС болон Дорноговь аймаг дахь салбар сургууль хамтран зохион байгуулах аж.
Уулзалтад их дээд сургуулиудын нийт 180 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд эхний өдөр их сургуулийн засаглал, санхүүгийн удирдлага, сургалтын агуулга,технологийн шинэчлэл сэдвээр ярилцах бол дараагийн өдөр сургалтын үйл ажиллагааны чиглэлээр салбар хуралдаан, хэлэлцүүлэг дүгнэлт, асуулт хариулт өрнүүлэх юм байна.
Х.Эрдэнэбулган