Байгаль орчны хяналтын тасагт байнгын хяналтын цэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-08 11:49:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасаг байнгын хяналтын явуулын цэгтэй болжээ. Уг цэг нь хаа ч зөөвөрлөн авч явах боломжтой аж. Энэхүү байнгын хяналтын цэгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлаар худалдан авчээ.  

Дөрвөн цагийн эргэлтэд эх дэлхий, ан амьтдаа хамгаалан хээрээр гэр хийж явдаг байгаль хамгаалагчдынхаа ажиллах орчинг тухтай байлгах, хяналт шалгалтын ажлыг нь үр дүнтэй болгоход үзүүлж буй дэмжлэг боллоо” хэмээн аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа хэллээ. Энэхүү хяналтын цэг нь байгаль хамгаалагчдын ажиллаж, амрах орчин нөхцөлийг маш сайн бүрдүүлж өгснөөрөө онцлогтой юм. Тус хяналтын цэг нь хээрийн тохь тухтай гэр бөгөөд ажлын байр болж буй давхар үүрэгтэйгээрээ давуу ажээ.  


相关新闻