Сонгуулийн үеэр иргэдийг гол гатлахад тусална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн сонгуулийн үеэр гол мөрөн ихтэй зарим аймгийн иргэдийг гол гаргаж сонгуульд оролцуулах ажлыг төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагаас зохион байгуулна.
Энэ ажиллагаанд Архангай,
Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 600 орчим иргэд хамрагдахаар
болжээ.
Мөн орон нутгийн
сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэхээр сонгуулийн санал авах байр, хэсгийн
хороодын барилга байгууламжид коронавируст халдвар болон гал түймрээс урьдчилан
сэргийлэх хяналт шалгалт хийх юм байна.