Түрээсийн орон сууцны сугалааг гурван өдөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-10-27 10:43:10
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 31, ирэх сарын 1,2-нд Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн дунд сугалаа зохион байгуулна. ТОСК-аас Орхон аймагт 315 айлын орон сууцыг сүүлийн гурван жилийн турш барьсан юм.

Сугалааг хэд, хэдэн газар зохион байгуулах бөгөөд өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан “Уурхайчин” соёлын ордонд 10-р сарын 31-ний 09:00 цагт, мөн тухайн өдөр Хүүхэлдэйн театрт 13:00 цагаас 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн, өрх толгойлсон эцэг, эхчүүд сугалаанд оролцох юм.

Харин ирэх сарын 1-нд  төрийн албан хаагч,  залуу гэр бүл,  хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг иргэд,  2-нд  хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид сугалаанд оролцоно.

Нийт 315 айлын орон сууцны 217-г нь түрээслүүлэх бол 98-ыг нь  худалдан борлуулна.  Өнөөдрийн байдлаар худалдан авах хүсэлтэй 150 гаруй иргэдийн өргөдөл Орон нутгийн өмчид бүртгэгдсэн байгаа ажээ. Сугалаагаар орон сууцанд хамрагдсан иргэд байраа цааш дам түрээсэлсэн тохиолдолд үл маргалдах журмаар хураах юм.

 

相关新闻