Гавьяатын нэрэмжит тэмцээнийг 40 жилийн турш зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын гавъяат тээвэрчин Д.Дамбийбалжир агсны нэрэмжит "Хаврын тойрог" хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсаар 40 жилийн ойтойгоо золголоо.
1976 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 12 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөнөөс ОУХМ Д.Баярзориг ахлагчтай "Зүүнхараа ВЧД-1" баг тэргүүлж, спортын матсер М.Б.Эрдэнэболд ахлагчтай "Сүхбаатар Депо"-ийн баг, н. Аюушжав ахлагчтай "Найзууд" багууд тус тус шалгарчээ. Тэмцээний шилдэг хаалгачаар "Найзууд" багийн н.Аюушжав, шилдэг хамгаалагчаар "Зүүнхараа ВЧД-1" багийн Т.Ганхуяг, шилдэг шүүгчээр С.Бүрнээ нар тодорсон байна.
Уг тэмцээнийг Д.Дамбийбалжир агсаны үр хүүхдүүд, Сүхбаатар зангилааны хамт олон 40 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байгаа ажээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг