“Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-24 23:23:56

“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” өдөрлөг Дархан хотын “Дархан-50 цогцолбор”-т болов.

Өдөрлөгийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга П.Эрдэнэбат нээж, үг хэлээд Дархан хотын амар тайван амьдралын төлөө ажиллахаар тангараг өргөж зүтгэдэг Цагдаагийн албан хаагчдад талархал илэрхийллээ. Аймгийн ГХУСАЗЗ-өөс Цагдаагийн албан хаагчдын ажилд дэмжлэг үзүүлдэг “Цагдаа-Олон нийтийн хамтын ажиллагаа”-г сайжруулах үүднээс “Олон нийтийн цагдаа” нарыг Дархан сумын багуудад ажиллуулж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж гаралтыг бууруулж урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой байгааг тэрбээр онцоллоо. Өдөрлөгийн үеэр тус аймгийн Цагдаагийн байгууллагын түүхэн замналыг харуулсан явуулын музейг ажиллуулж иргэдэд хууль сурталчилж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж олон нийтээс Цагдаагийн газрын үйл ажиллагаа болон албан хаагчидтай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг үйлчилгээг үзүүлэв. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, жолоодох эрх нь дуусгавар болсоны эрхийг сэргээх, байгууллага, иргэдийн галт зэвсгийг бүртгэж гэрчилгээ олгох  зэргээр үйлчиллээ. Түүнчлэн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас зохион байгуулсан “Ногоон гэрэл-Цагаан шугам-2016” тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд багачууд урлагийн тоглолтоо үзүүллээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

相关新闻