Дархан-Уулд 87 байгууллагын эд хөрөнгө тооллогод хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛТөрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого улсын хэмжээнд явагдаж байна. Дөрвөн жилд нэг удаа явагддаг төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг Дархан-Уулд аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяраар ахлуулсан ажлын хэсэг хийж байна.
Тооллого улсын хэмжээнд энэ сарын 10-наас эхлээд байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 87 байгууллагын 140 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгө үзлэг, тооллогод хамрагдах юм.
Тус тооллого хэрхэн явагдаж буй талаар Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүх, Тооллого эхлэхээс өмнө төрийн болон ОНӨ-ийн байгууллагуудын удирдлагууд, “Өмч хамгаалах байнгын зөвлөл”-ийн дарга, гишүүд, ерөнхий нягтлан бодогч, эд хариуцагч нарын семинарийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Хамрагдсан байгууллагууд эд хөрөнгөө тоолж дуусгаад ирэх сарын нэгний дотор аймгийн Орон нутгийн өмчийн албанд материалаа тушаах учиртай. Манайх тооллогын материалыг хүлээн аваад эмхэлж цэгцэлснээр наймдугаар сарын 20-ны дотор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж баталгаажуулаад Сангийн яаманд тушаах ёстой юм. Тооллогыг зохион байгуулах ажлын бэлтгэлийг сайн хангасан тул тооллого эмх цэгцтэй явагдаж байна. Ялангуяа ирэх дөрвөн жилд ашиглагдах хөрөнгийн тооллогын явагдаж байна гэдэг утгаараа ашиглалтын шаардлага хангахгүй болсон зарим эд хөрөнгийг акталж устгах, хасуулах асуудал энэ тооллогын бүртгэлээр зэрэгцэж явагдана. Мөн Орхон суманд долоо, Шарын голд 11, Хонгор суманд ес, нийт 27 Төрийн болон ОНӨ-ийн байгууллагууд тооллогод хамрагдана. Тооллогын ажил хэвийн явагдаж байна” гэв.
Б.Норовсамбуу