Дундголын гүүр замын ачааллыг 30 хувиар багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-28 14:29:13

 Энхтайваны гүүрний зүүн талд Дундголын 58 метр урттай гүүр бүхий автозамыг өнөөдөр ашиглалтад орууллаа.

 Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, Энхтайваны гүүрний ачааллыг багасгах зорилгоор  барьсан 1.5 км автозам, 22 метр урт тунел, 58 метр урт гүүр нь  нарны замтай холбогдох юм. Дээрх автозамын ажлыг "Оч наран" компани 4.3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд Энхтайваны гүүрний ачаалал 30 хувиар багасана хэмээн албаныхан тодотголоо.  Дээрх ажлыг төлөвлөж байсан хугацаанаас өмнө дуусгажээ. 

 Б.Заяа

相关新闻
注释