Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 13 хяналтын пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-18 16:31:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах 13 хяналтын пост ажиллаж байна.   

Тодруулж хэлбэл, Толбо сумын нутаг дэвсгэр Баян-Энгэрт, Булган сумаас Ховд аймгийн Булган, Мөнххайрхан сум руу гарах, орох авто замд, Ногооннуур сумын нутаг дэвсгэрээс Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сум руу гарах Таван салаагийн гарамд, Усан хоолойн гүүрд, мөн аймгийн төв орох 6 чиглэлд хяналт тавьж байгаа.

Үүнд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг таван байгууллагаас 28 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

相关新闻