Үйлчилгээний газрууд цагийн зохицуулалтаар ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-02 22:31:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт Улсын онцгой комиссоос зөвшөөрсөн 18 чиглэлээс гадна зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээлээ. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хурлаар дээрх шийдвэрийг гаргасан юм. Үүнд гутал засвар, дугуй болон авто засвар, авто угаалга, барилгын материалын дэлгүүр, сэлбэгийн дэлгүүр, оёдлын цех, хувцас барааны худалдааг нээж цагийн зохицуулалтаар ажиллуулахаар болсон байна. 

Зах, худалдааны төв 12:00-16:00

Өргөн хэрэглээний барааны дэлгүүр 12:00-16:00

Хүнсний дэлгүүр 09:00-21:00

Ахуйн үйлчилгээ /гуталчин, оёдолчин/ 12:00-16:00

Авто засварын үйл ажиллагаа 12:00-16:00


Харин иргэдэд нэн хэрэгцээтэй байгаа үсчин, гоо сайхан, халуун усны үйлчилгээг үргэлжлүүлэн хориглолоо.

Зарим үйлчилгээний байгууллага ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтуулан ажиллахад ихээхэн анхаарч байгаа тухай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас онцлон мэдээлэв. 


相关新闻