ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 34 хувь цасан бүрхүүлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-24 10:27:41

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 34 хувь цасан бүрхүүлтэй байгаа тухай цаг уурын байгууллагаас танилцууллаа. 


12 дугаар сарын 20-ны байдлаар тус аймгийн 18 сум, 2 тосгоноос Хөхморьт суманд 4 см, Халиунд 3 см, Гуулинд 2 см, Жаргалан, Цээлд 1 см байгаа аж.  


Сонирхуулахад өнгөрсөн өдрүүдэд агаарын температур хамгийн их буюу хамгийн дулаан байсан сумд Говь-Алтай аймгийн Даривт 8, Төгрөгт 5, Бугат, Тонхилд 4, Баян-Уул, Чандманьд 3 градусын дулаан байжээ. Харин хамгийн хүйтэн нь Дэлгэр, Жаргалан, Гуулинд -29, Хөхморьт, Тайшир, Цээл, Эрдэнэ сумд -25 градус хүрсэн тухай Цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцуулав. 


Малын тарга хүч, усан хангамж дунд зэрэг, малын хорогдлын мэдээ одоогоор ирээгүй байгаа тухай нэмж мэдээллээ.

相关新闻