Таван сурагчийг их сургуульд сурах эрхийн бичгээр шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгаас улс аймгийн олимпиадад амжилт гаргасан таван сурагчид МУБИС-д сурах урилга өглөө.
МУБИС - ийн Боловсрол судлалын сургуулийн багш, Тархи судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд проф (Ph.D) М.Хишиг-Ундрах, Сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) О.Тунгалаг нар хүрэлцэн ирж тус сурагчдад МУБИС - д суралцах эрхийн бичгийг гардууллаа. Аймгийн БСГ-ын дизайн технологийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ССАЗА-ны дарга Ж.Орхонтуул дээрх багш нартай хамтран Булган сумын төгсөх 12 дугаар ангийнханд "Багш" мэргэжлийн онцлог, МУБИС-ийн танилцуулга, төлбөрийн хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа. Багш болох хүсэлтэй сурагчид ЭЕШ-аа амжилттай өгчихвөл 4 жил үнэ төлбөргүй сурах боломж байгааг онцоллоо.
Мөн ЕБС-ийн багш нарт мэргэжлийн болон судлаач багшийн магистрт элсэх журмын талаар заавар зөвлөгөө өглөө.
П.Батням