Орхон аймагт өдөрт дунджаар 1000 гаруй иргэн ирж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг Улаанбаатараас энэ сарын 9-ний шөнө 1000 орчим иргэнээ татан авлаа. Нийт 16 автобус, хувийн 193 автомашинаар дээрх иргэд ирж гэрийн тусгаарлалтад шилжлээ.
Халдварын голомттой бүсээс ирж байгаа иргэдийн гар
утсанд GPSTRACKER
аппликейшн суулгаж, гэрийн тусгаарлалтын 14 хоногийн
хугацаанд Шуурхай штаб, Цагдаагийн газраас хянах бөгөөд хөл хорионы дэглэмийг
баримталж ажиллах зөвлөмж, баталгааны хуудсан дээр гарын үсэг зуруулжээ.
Мөн PCR
шинжилгээний бичгийг нь шалгаж оруулж байгаа аж.
Харин Эрдэнэтээс Улаанбаатар хот руу өчигдөр найман автобусаар 190, хувийн 53
машинаар 233 иргэн явжээ. Дээрх иргэд урьд өдөр нь PCR
шинжилгээг аймагт хийлгэж, шинжилгээнийхээ хариуг авч явж
байгаа юм.