Нийтийн тээвэр маргаашаас хэвийн үйлчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны А/729 тоот “Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх” тухай захирамж гарлаа.
Тус захирамжаар 12 дугаар сарын 11-нээс Баян-Өндөр, Жаргалант сумын хэмжээнд архи, согтууруулах ундааг 10.00-18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрч, харин түүгээр үйлчлэхийг хориглолоо. Тодруулбал, согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, ресторан, паб 12 дугаар сарын 17 хүртэл ажиллахгүй.
Мөн сургалт, семинар, үзвэр,
үйлчилгээ, спорт заал, фитнес зэрэг олон нийтийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 25 хүртэл түр хориглолоо.
Түүнчлэн зах, худалдааны төв, нийтийн хоолны газар, ресторан, хүнсний
дэлгүүрүүдийн ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийж, халдвараас урьдчилан
сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахыг ОБГ, МХГ ХХААГ зэрэг байгууллагад
үүрэг болголоо. Такси үйлчилгээ, нийтийн
тээвэр хэвийн ажиллана.