Дэглэм зөрчсөн иргэдэд ажиглалтын хугацаа дууссаны дараа хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 4148 хүн гэрийн
ажиглалтад байна.
Үүнээс гэрийн
ажиглалтын дэглэм зөрчсөн хэд хэдэн зөрчил бүртгэгдсэн байна. «Иргэд хэзээ,
ямар ямар зөрчил гаргасныг бүртгэж байгаа. Иргэдийн ажиглалтын хугацаа дууссаны
дараа хуулийн байгууллагаас дуудаж шалгана. Зохих хариуцлага хүлээлгэнэ.
Тусгаарлалтад байгаа эхний ээлжийн иргэдийн ажиглалтын хугацаа энэ сарын
16-наас дуусна» хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ.
Учир нь гэрийн
ажиглалтад байгаа иргэнийг дуудаж хариуцлага тооцох боломжгүй ажээ.