Намрын чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-29 10:36:45

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ.

Чуулган пүрэв гарагийн 9 цагт нээлтээ хийх ба нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Ардчилсан намын бүлэг  “А” танхимд, Монгол ардын намын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг  “В” танхимд хуралдахаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталжээ.

Мөн өдрөө Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдаж, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻
注释