Ичиножёо А.Ичинноров 2 даваатай монгол бөхчүүдээ тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны барилдаан Хацү башёгийн 2 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Оношо/М-3/-д ёрикири ойчиж, даваа, унаа тэнцэв.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил,
Эндо/М-5/-д хатакикоми мэхээр ойчиж 2 унаатай болж, башёг амжилтгүй эхлүүлээд
байна. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн, Мёогирюү/М-9/-г катасүкаши мэхээр давснаар анхны
даваагаа авлаа.
Ичиножёо А.Ичинноров, Хошёорюү С.Бямбасүрэнг ёритаоши мэхээр хаяж 2 даваатай болсон бол Хошёорюү 2 унаатай байна.
Макүүчи зиндааг тэргүүлэгч Озэки Шодай, Комүсүби Такаясүтэй барилдан ёритаоши мэхээр унагаж 2 даваатай болсон бол Озэки Такакейшо, Дайэйшёо /М-1/-д хатакикоми мэхээр ойчиж 2 унаатай болов. Харин эхний өдөр өвдөг шороодсон Озэки Асанояама энэ өдөр Хокүтофүжи /М-1/-г сүкүинаги мэхээр хаяж нэг дэх даваагаа авлаа.
Өнөөдөр Сэкиваке
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Точиношин /М-4/-той, Тамаваши Б.Мөнх-Оргил,
Котошохо/М-3/-той, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Шиманоүми/М-10/-тэй, Ичиножёо
А.Ичинноров, Аойяама /М-10/-тай, Хошёорюү С.Бямбасүрэн Мидорифүжи /М-14/-тэй
тус тус барилдана.