Олон улсын мастер Э.Энхрий тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Албанийн Дуррес хотод өсвөрийн шатарчдын ахлах насны ангиллын 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өргийн тоглолт өчигдөр боллоо.
14, 16, 18 насны ангилалд болж буй тус
тэмцээнд оролцогчид 1/2-ийг ардаа орхив. Тэмцээний явцын мэдээллийг хүргэе.
Энэ тэмцээнд манай улсаас зургаан шатарчин оролцож байгаа бөгөөд өчигдөр зургаа дахь тавилд дөрөв нь өрсөлдөгчөө хожиж, нэг нь тэнцсэн бол нэг нь хожигджээ. 14 насны хөвгүүдийн ангилалд Арена фиде мастер Б.Цолмон 2.5, охидод кандитат мастер Н.Содгэрэлт 3.5, 16 насны хөвгүүдэд ФИДЕ мастер Б.Тэнүүнболд 3.5, охидод Э.Одмаа 4.0, 18 насны хөвгүүдэд ФИДЕ мастер Х.Өлзийхишиг 3.5, охидод олон улсын мастер Э.Энхрий 5.0 оноотой явна. Э.Энхрийгийн хувьд тэргүүлэгч дөрвөн шатарчны эгнээнд жагсаж байгаа юм.
Тэмцээн швейцар системээр 11 өрөг үргэлжилж, энэ сарын 15-нд медальтнууд тодорно.