Дугаарын хязгаарлалтыг хэвийн горимд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-18 16:26:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Ш.Гантулга А/06 тоот захирамж гаргалаа.

Өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдөр гаргасан уг захирамжид сумын Засаг даргын 2020 оны 12-р сарын 31-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай А/243 дугаар захирамжид өөрчлөлт оруулжээ.

Дээрх захирамжийн 2 дахь хэсгийн 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон байна. Ингэснээр энэ сарын 18-ны өдрөөс эхлэн Сүхбаатар сумын хэмжээнд мөрдөж байсан зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дугаарын хязгаарлалтыг цуцалж хэвийн горимд шилжүүлэхээр заажээ.

相关新闻