Байршил тогтоогч апплейкшнийг иргэдийн утсанд суулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-18 17:23:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй бүсээс ирсэн 363 өрхийн 907 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж.

Эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэд гэрийн ажиглалтад байх учиртай. Иймээс тэдгээр иргэдийг гэртээ байгаа эсэхийг нь гар утсаар нь дамжуулан хянахаар байршил тогтоогч апплейкшнийг суулгах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулсан байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 226 тээврийн хэрэгслээр 470 иргэн, орох чиглэлд 197 тээврийн хэрэгсэлтэй 360 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүлжээ.

 

相关新闻