Өнгөрсөн онд 129 мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-19 10:55:40

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын баг энэ сарын 18-ны өдөр Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн  үйл ажиллагаанд хяналт шинжилгээ-үнэлгээ хийжээ.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаториор өдөрт 350-400 орчим хүн үйлчлүүлдэг. Өнгөрсөн онд нийт 129 мянга орчим хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Хяналт шалгалтын үеэр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлын талаар холбогдох удирдлага, эмч мэргэжилтэнтэй санал солилцлоо. Цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадваржуулах, иргэдийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ бий болгох зорилгоор иргэдээс санал хүсэлт авна. Улмаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үе шаттай ажил хэрэгжүүлнэ гэж албаныхан онцоллоо.  

相关新闻