Дайэйшёо Хацү башёг тэргүүлсэн хэвээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй мэргэжлийн сумо
бөхийн 2021 оны анхны тэмцээн Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдааны дараа Дайэйшёо /М-1/ башёг тэргүүлсэн хэвээр
байна.
Тэрбээр, энэ өдөр Хокүтофүжи /М-1/-г цүкидаши мэхээр
давж, 9 даваатай болов. Түүний араас Озэки Шодай 8 даваатай нэхэж байгаа бол
тэдний хойно 3 дугаар эгнээнд Озэки Асанояама, Мейсэй /М-7/, Ичиножёо /М-12/
нарын 3 бөх 7 даваатай байна.
Энэ өдрийн эхний барилдаан Азүмарюү С.Тодбилэг /Жүрёо-6/,
Акисэяама /М-16/ нарын хооронд болж, Тодбилэг ёритаоши мэхээр давснаар тэр 3 даваатай
болж, Акисэяама 4 унаатай болов. Хошёорюү С.Бямбасүрэн, Котоновака /М-15/-г
сотогаке мэхээр хаяж, даваа, унаа 5 болж тэнцсэн бол Ичиножёо А.Ичинноров, Мидорифүжи
/М-14/-тэй барилдаж ёрикири мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай болоод байна. Кирибаяама
Б.Лхагвасүрэн, Мейсэй /М-7/-тэй барилдан, ёрикири мэхээр унаж 6 даваа 4 унаатай
боллоо. Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Таканошод цүкиотоши мэхээр
ойчиж 4 унаа 6 унаатай башёг үргэлжлүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Асанояамад
унаснаар түүний даваа, унаа 5 болж тэнцэв.
Өнөөдөр Озэки Шодай, Эндо /М-5/-г цүкиотоши мэхээр хаяж 8
даваа, 2 унаатай болоод байна. Энэ башёд тун тааруухан байгаа Озэки Такакейшо
өнөөдөр тэмцээнээс гарсан бөгөөд түүнтэй барилдах байсан Окиноүми /М-5/ 6
даваатай болов. Харин Озэки Асанояама,Тамавашиг ёрикири мэхээр давж, 7 дахь даваагаа авлаа.
Маргааш Ичиножёо А.Ичинноров, Мёогирюү /М-9/-тэй барилдах
бол бусад монгол сумочид хоорондоо учраа таарсан байна. Тухайлбал, Кирибаяама
Б.Лхагвасүрэн /Т-8/, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/-тэй, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ,
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/-той тус тус барилдана.