Зүүн Азийн өсвөрийн шилдэг тамирчид 2023 онд Улаанбаатарт өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр "Улаанбаатар спорт менежмент" ХК-ийн газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын анхдугаар спортын наадмыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улс уг наадмыг зохион байгуулах эрхийг 2017 онд хүртэн, Зүүн Азийн наадмын холбоо /EAGA/, Улаанбаатар хот, МҮОХ-ны гурван талт гэрээнд Тайжүн хотноо албан ёсоор гарын үсэг зурсан юм. Энэхүү наадамд тус бүс нутгийн БНХАУ, БНАСАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Япон, Монголын /Гуам арал урилгаар/ 14-18 насны залуучуудын баг тамирчид спортын 12 төрлөөр өрсөлдөнө.
"Улаанбаатар-2023"
Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо удахгүй байгуулагдан,
бэлтгэн ажилдаа ханцуй шамлан орох юм байна. Ташрамд дурдахад, Зүүн Азийн
наадам нь Шанхай хотод 1993, Бусанд 1997, Осакад 2001, Макаод 2005, Хонконгд
2009, Тяньжиньд 2013 онд тус тус зохион байгуулж байсан юм.