Маршалын гүүрний уулзварыг хааж хучилт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-06 16:23:44

Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.  

Уг ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхон руу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний урд уулзвар хүртэлх хэсгийг 6 дугаар сарын 7-10-ныг хүртэл хаах юм байна. "Оргил" худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгүүдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 6 дугаар сарын 10-12-ны 23:00 цагийн хооронд түр хааж хучилт хийнэ. Тиймээс зам хаах дээрх хугацаанд өөр зам сонгон зорчихыг Нийслэлийн авто замын газраас мэдэгдлээ. 

相关新闻