Ерөө сумын удирдлагууд малчидтайгаа зөвшилцөж шийдвэр гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 90 гаруй мянган
мал тоологджээ.
Энэ нь өмнөх үеийнхээс 11660 толгойгоор
буюу 14.5 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.
Энэ жилийн тухайд Ерөө сумын нутагт өвөл өнтэй болж байгаа бөгөөд гадны аймаг сумын цөөнгүй тооны мал өвөлжиж
байгаа
гэж сумын Засаг дарга Б.Сэргэлэн ярилаа. Тус суманд малын тоо толгойн өсөлтөөс шалтгаалан
бэлчээрийн даац хэтрэх асуудал үүсээд байгаа гэнэ. Иймээс малын тоо толгойг цөөрүүлж, бэлчээрийн даацдаа тохируулах зорилгоор сумын удирдлагууд малчидтайгаа хамтран дорвитой арга хэмжээ авч
хэрэгжүүлэхээр
зорьжээ. Энэхүү ажлынхаа хүрээнд малыг
чанаржуулах, бизнесийн зориулалтаар жил бүр хадлан хадахгүй байх, малын хөлийн
татвараар дамжуулан малын тоо толгойд хөшүүрэг үзүүлэх зэрэг бодлогын
асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Дээрх шийдвэрийг
хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө малчдаасаа
санал бодлыг нь сонсож,
харилцан ярилцсаны үндсэн дээр хэрэгжүүлэх ажилдаа орно хэмээн сумын дарга
хэллээ.
Энэ жил тус суманд Төв аймгийн Өндөрширээт, Дархан-Уул аймгаас малчид ирж оторлож байгаа гэнэ. Тус сумын тухайд малын тоо толгойн өсөлтөд малчид малынхаа үүлдэр угсааг сайжруулах
зорилгоор мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй тугал худалдаж авах зэрэг механик
өсөлтөөс гадна зах дээл дээр борлуулалт тааруу байсан шалтгаанаар малын тоо
толгой өссөн хэмээн тус сумын МААТ-ийн дарга Н.Нандинцэцэг ярив.