Сар шинийн барилдааныг зохион байгуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-03 21:40:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг УОК гаргажээ.


Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, "Бид Сар шинийн барилдаан зохион байгуулах боломж байгаа эсэхийг судалж үзсэн. Нийслэлд хөл хорио тогтоох учраас бөхийн барилдаан зохион байгуулах боломжгүй гэж шийдлээ. Монголын үндэсний бөхийн холбоо, бөхчүүд энэ шийдвэрийг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна" хэмээв.


Ташрамд дурдахад, Монголын үндэсний бөхийн холбоо Сар шинийн уламжлалт барилдааныг энэ сарын 11-нд "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулахаар шийдвэрлээд байсан юм.

相关新闻