“Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-06-08 10:54:02

Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд боллоо.

Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлж, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д. Рэгдэл мэндчилгээ дэвшүүлэв.

 Ёслолын ажиллагаа урлагийн тоглолт, лам нарын монгол уншлагын ерөөлөөр үргэлжилсэн юм.

 Үүний дараа “БНХАУ болон ӨМӨЗО-нд Ганжуур, Данжуурыг судалсан судалгааны тойм” сэдвээр ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач доктор, профессор Шонхор, “Монгол улс дахь Ганжуур, Данжуурын судалгааны тойм” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Ч.Отгонбаатар нар илтгэл тавив.

Улмаар Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг ШУА-ийн Нэгдсэн номын санд байрлууллаа гэж ШУА-иас мэдээллээ.

 

相关新闻