E-Geree систем “Maker in China 2025” тэмцээнээс “Шилдэг гүйцэтгэл”-ийн шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-05 15:06:47

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Цахим баримт бичгийн нэгдсэн E-Geree систем (Smart Contract Mongolia) Монгол Улсаа төлөөлөн “Maker in China 2025” олон улсын инновац, старт-апын эцсийн шатны тэмцээнд оролцож, “Excellence Award” буюу “Шилдэг гүйцэтгэл”-ийн шагнал хүртсэн байна.


Энэхүү тэмцээнд дэлхийн 30 гаруй улсаас шалгарсан старт-апууд өрсөлдөж, E-Geree.mn Монголын анхны блокчэйн технологид суурилсан цахим гэрээний экосистем, хиймэл оюун ухаанд суурилсан ClauseCheck, Smart Contract AI хөгжүүлэлт болон Монгол-Хятад хоорондын Cross-Border Digital Contract Bridge санаачилгаа танилцуулжээ.


Ингэснээр Олон улсын хөрөнгө оруулагчид, инновацын байгууллагуудтай хамтран ажиллах олон шинэ боломж нээж буйгаараа давуу талтай юм. 

相关新闻