"Алтан Од", "Алтан очир", "Олимпын алдар" одонгийн эзэд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-05 16:33:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, олимпизмын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм нөхдүүдэд МҮОХ-ны одон гардуулав.


Тухайлбал, МҮОХ-ны дээд шагнал "Алтан Од" одонгоор "Их үйлсийн эрэлд" группийн тэргүүн Ж.Бямбабаатарыг, "Алтан очир" одонгоор Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайханыг, "Олимпын алдар" одонгоор  Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Одхүү, БТСУХ-ны спортын ордон хариуцсан менежер Г.Нямдорж, 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөгжил хариуцсан захирал С.Тулга нарыг тус тус шагнав.







相关新闻