“Хөдөлмөрч манлай ахмад”-аар 9 сумын 9 ахмадыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-05 19:00:27

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдаанаар улс, аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж, ажлын арга туршлагаа бусдад өвлүүлэн, түгээн дэлгэрүүлж буй "Хөдөлмөрч манлай ахмад" настныг шалгаруулав.

Тодруулбал, “ Хөдөлмөрч манлай ахмад" настныг жилд 2 удаа, билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу “Цагаан сар”-ын баяр, “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан тус бүр 9 хүртэлх ахмадыг шалгаруулан алдаршуулах аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хэлэлцэж, 9 сумын 9 ахмадыг шалгарууллаа.

 Үүнд:

1. Зүмбэрэлийн Вангүр -Аргалант сумын харьяат өндөр настан

2. Палаагийн Банди -Баян-Өнжүүл сумын харьяат өндөр настан

3. Чүлтэмийн Чүлтэмсүрэн -Баянцагаан сумын харьяат өндөр настан

4. Цэдэндамбын Цогзолмаа -Батсүмбэр сумын харьяат өндөр настан

5. Дэндэвийн Цэрэннадмид -Жаргалант сумын харьяат өндөр настан 

6. Дамдинжавын Давдай -Зуунмод сумын харьяат өндөр настан

7. Баяртын Дашням -Мөнгөнморьт сумын харьяат өндөр настан

8. Шагдарын Пүрэвсүрэн -Цээл сумын харьяат өндөр настан

9. Санжаагийн Рагчаа -Эрдэнэ сумын харьяат өндөр настан

ахмадуудыг тус тус шалгаруулсан юм. 

相关新闻