Монголын хөл бөмбөгчид Японы шигшээтэй Чиба хотод тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-09 17:34:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Катар 2022" ДАШТ болон 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн 7 дахь тоглолтыг Япон улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай Фукуда Дэнши Арена-д ирэх сарын 30-нд зохион байгуулахаар болжээ.  


Энэ тоглолтыг Монгол Улс эх орондоо хүлээн авах байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас Улсын онцгой комисс болон Биеийн тамир, спортын улсын хорооноос тус тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэсэн хариуг ОУХБХ /ФИФА/-нд өгсөн билээ.


Тус тоглолтын өмнө манай шигшээ 3 дугаар сарын 25-ны өдөр Тажикистан улсын шигшээ багийн талбайд зочлон тоглох юм.

相关新闻