Н.Түвшинбаяр МҮОХ-ны 65 жилийн ойн баяр хүргэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны 65 жилийн ойн баярын мэндчилгээг Монголын олимпийн их гэр бүлийн гишүүддээ дэвшүүлэв.
МҮОХ-ны
эрхэм гишүүд,
Монголын
олимпын их гэр бүлийн гишүүд,
МҮОХ-ны
үе үеийн эрхэм Ерөнхийлөгчид өө,
“Олимп” гэдэг үг Монголын үгсийн санг баяжуулж, “олимпизм” гэдэг үг олон нийтийн оюун ухаанд нэвтэрч, “Олимпийн хороо” гэдэг байгууллага Монгол оронд анх байгуулагдсан түүхт өдрөөс хойш 65 жил улиран одож, бид МҮОХ-ны 65 жилийн ойг хамтдаа тэмдэглэж буйдаа баяртай байна. Туурга тусгаар Монгол орон 1962 онд ОУОХ-нд бүрэн эрхт гишүүнээр элсэн орж, Иннсбрук-1964 өвлийн XI олимпийн наадам, Токио-1964 зуны XVIII олимпын наадамд анх удаа оролцсон түүхтэй.
Улмаар
Мехико-1968 олимпоос медалийн салхийг хагалан, чөлөөт бөхийн алдартнууд 1
мөнгө, 3 хүрэл медаль эх орондоо авчирснаас хойш Монголын 25 тамирчин 2 алт, 10
мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан билээ.
МҮОХ
нь өнгөрсөн 65 жилийн хугацаанд ОУОХ, Үндэсний олимпийн хороодын холбоо, Азийн
олимпын зөвлөл, Зүүн Азийн наадмын холбоо зэрэг олон улсын байгууллагад өөрийн
гэсэн өндөр байр сууриа эзэлж, дэлхийн спортын ертөнцөд нэр хүндтэй үнэлэгдэж
буй билээ.
Олимпизм
нь гаргасан зардлаасаа илүү их үр өгөөж, үр дүн өгдөг соёл, боловсрол,
хүмүүжлийн цогц элемент билээ. Спорт олимпизмын тугийг эх орондоо өндөрт өргөн,
олимпизмийн үзэл санаагаар хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэн, өв тэгш ур
чадвартай, ухаан сэтгэхүйтэй иргэн болгохын төлөө бид шургуу ажиллах болно.
Энэ
жил Токио-2020 олимпод амжилттай оролцох, ирэх жил Бээжин-2022 өвлийн олимпод
цана, тэшүүр, биатлоны тамирчдыг оролцуулах зорилт тулгараад байгаа бөгөөд
үүнийг бид амжилттай даван туулах зориг эрмэлзэл дүүрэн байна.
МҮОХ-г
65 жилийн хугацаанд удирдсан үе үеийн Ерөнхийлөгчид, бүх зүтгэлтнүүддээ баярын
мэнд хүргэн, олимпийн жавхаа хийморь, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!