Эрсдэлтэй бүсээс ирэх хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-10 20:29:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлах тухай Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын тогтоол гарлаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын 11-ний өглөөний 06.00 цагаас 3 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл аймаг руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Учир нь Улаанбаатар хотод коронавирусний өвчлөл буурахгүй байна. Үүнтэй холбогдуулан аймгууд руу өвчлөл тархах магадлал маш өндөр байгаа тул энэхүү шийдвэрийг гаргажээ. Харин эрүүл бүс болон аймаг дотроо асуумж, зөвшөөрлөөр орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Мөн Сүхбаатар сумаас гарах хөдөлгөөн нээлттэй хэвээр байгаа аж. 

相关新闻