Аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлэг мэдээ хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-14 23:04:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Иймээс аймгийн Цагдаагийн газраас иргэд олон нийтэд хандаж дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Үүнд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр нь сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Жолооч нар хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцох.

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж малаа ойрын бэлчээрт хариулах,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй, харгалзах хүнгүй гэртээ орхихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна. Мөн А0401 дугаартай Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын 70-71 км-ийн хооронд хоолой хэсгээр шар усны үер давж урсан аюултай байдал үүссэн байгаа аж. Иймээс тухайн замаар зорчигчид анхаарал болгоомжтой, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

 

相关新闻