Комүсүби Такаясү 7 даваатай Харү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 8 дахь өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаясүтэй учраа таарч, түүнд ёрикири мэхээр унаж 6 даваа, 2 унаатай болсон бол Такаясү 7 даваа, нэг унаатай башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Харү башёгийн 8 дахь өдрийн байдлаар Комүсүби Такаясү ганц унаатай башёг тэргүүлж байгаа бол Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Чиёонокүни /М-9/ нар 2 унаа, 6 даваатай нэхэж байна.
Энэ
өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Озэки Шодайд ёрикири мэхээр унаж 3 даваа,
5 унаатай болсон бол Шодай даваа, унаа нь адилхан 4 боллоо.
Харин
Ичиножёо А.Ичинноров /М-6/, Чиёонокүни /М-9/-тэй барилдаж, түүнийг котэнаге
мэхээр хаяж, 5 даваа, 3 унаатай байгаа бол Чиёонокүни 2 унаатай явна.
Энэ
өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/ нар
учраа таарч Тамаваши цүкидаши мэхээр хаяж, 5 даваа, 3 унаатай байгаа бол
Хошёорюү 4 унаа, 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома
Г.Мөнхсайхан /М-13/ энэ өдөр Ютакаяама /М-15/-тай барилдаж, түүнд ошитаоши
мэхээр унаснаар 5 даваа, 3 унаатай болов.
Энэ
башёд хүч үзэж байгаа гурван Озэки цолтны нэг Такакэйшо, Миёогирюү/М-4/-г ошидаши мэхээр унагаж 5 даваа, 3 унаатай боллоо. Харин Озэки Асанояама, Комүсүби Дайэйшо-д ошитаоши
мэхээр ойчиж, 3 унаа, 5 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Маргааш
Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Миёогирюү /М-4/-тэй барилдах бол Кирибаяама Б.Лхагвасүрэн
/М-4/, Сэкиваке Таканошотой барилдана. Харин
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Чиёонокүни /М-9/-тэй учраа таарсан бол Ичиножёо
А.Ичинноров /М-6/, Хошёорюү
С.Бямбасүрэн /М-9/ нар хүч үзэхээр болжээ.