Цахим гүйлтэд оролцогчид дэлхийг 11 удаа тойрох зайг туулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-30 08:26:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” аян хоёр долоо хоногийн турш үргэлжилж нийт 25 895 иргэн оролцож нийт 466 839 км замыг туулсан нь дэлхийг 11,6 удаа тойрох зай юм байна.


Говь-Алтай аймаг 2021.03.28-ны өдрийн 24.00 цагийн байдлаар 86 645 км зам туулж хамгийн олон км туулсан аймаг, дүүргийн группыг хошуучиллаа. Мөн дангаараа нэг өдөрт 25 491 км зам туулж цахим гүйлтийн аяны рекордыг шинэчилсэн юм.


Түүнчлэн Говь-Алтай аймаг нь  нийт 3825 иргэнээ цахим гүйлтэд хамруулж, хамгийн олон оролцогчтой аймгаар шалгарлаа.


Нийслэлээс Сонгинохайрхан дүүрэг 47 849 км зам туулсан амжилтаараа  тэргүүллээ хадгалж чадлаа. Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийнхний туулсан зам тун ойролцоо байж, ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан.


Улс орон даяар анх удаа зохион байгуулагдсан "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" үйл ажиллагаанд оролцогчдын тоо 26 мянга болон  өргөжлөө. 


Бүс бүсээр нэгтгэсэн дүнг удахгүй зарлана хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.





相关新闻