Шинэ Делид цельсийн 40 хэмд хүрч халжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод даваа гарагт
сүүлийн 76 жилийн хугацаанд гуравдугаар сард бүртгэгдээгүй халуун өдөр тохиолоо гэж тус улсын Цаг
уурын хүрээлэн мэдээлэв.
“Шинэ Делид агаарын температур цельсийн 40.1 хэмд хүрсэн нь ердийнхөөс найман хэмээр өндөр үзүүлэлт юм” гэж Цаг уурын хүрээлэнгийн дарга Кулдип Шривастава мэдээлжээ.
Энэтхэгийн
нийслэлд 1945 оны гуравдугаар сарын 31-нд цельсийн 40.5 хэмд хүрснээс хойш
гуравдугаар сард анх удаа ийм өндөр хэм бүртгэгдэж буй нь энэ болохыг тэрбээр онцлон тэмдэглэсэн
байна.
К.Шриваставагийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд тэнгэр цэлмэг, салхины хурд бага байсан нь ийнхүү халахад нөлөөлжээ. Шинэ Делид 1973
оны гуравдугаар сарын 29-нд мөн цельсийн 39.6 хэмд хүрч халж байсан ажээ.