Шатрын онлайн/хайбрид тэмцээний шүүгчийн сургалт явагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-31 13:50:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо /МШХ/-ны Шүүгчдийн зөвлөлөөс онлайн болон хайбрид тэмцээн уралдааны шүүгчдийг хөгжүүлэхэд дэмжих шинэ хөтөлбөрийг зарлажээ.


Уг хөтөлбөрийн хүрээнд үргэлжлэх энгийн ба гүнзгийрүүлсэн сургалт гэсэн хоёр төрлөөр тус бүр 8 цагийн сургалт боловсруулсан байна. Аймаг, дүүрэг, клуб бүр энгийн сургалтанд хамрагдах 2 шүүгчийг сонгон, үнэ төлбөргүй хамруулах эрхтэй юм байна.


МШХ-ноос дор дурдсан шалгуураар 2 шүүгчийг сонгон авахаар зарлаад байна.


1. ФИДЕ-гийн лицензтэй шүүгч /ОУШ, ФШ байвал давуу тал болно/


2. Сургалтын агуулгыг бүрэн эзэмших түвшний англи хэлний мэдлэгтэй байх


3. Сургалтын агуулгад холбогдох IT ур чадвар эзэмшсэн байх, мөн онлайн ойлголтуудыг ойлгож, хэрэглэж чаддаг байх.


4. ФИДЕ-гээс зөвшөөрсөн дотоодын тэмцээн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд шүүгчээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх.


5. Дотоодын тэмцээн уралдаанд ажиллах шүүгч нарт зориулсан сургалтыг бэлтгэх, зохион байгуулах, удирдах үүрэгтэй байна. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн сургалтын үндсэн төлбөр болох 30 еврогийн төлбөрийг нөхөн төлөх юм байна. Бүртгэлийг ирэх сарын 3-ны 18 цаг хүртэл явагдана.

相关新闻