Монгол, Буриадын шатарчдын халз тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-01 13:32:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо /МШХ/, Буриадын Шатрын холбоотой хамтран энэ сарын 3-ны өдөр "Ulan-Ude vs Ulaanbaatar" онлайн шатрын багийн нөхөрсөг халз тоглолтыг зохион байгуулна.


Монгол Улс, ОХУ-ын хил залгаа бүс нутаг Буриадын Шатрын холбоо хоорондын сайн хөршийн найрсаг шатрын тэмцээнд шинэхэн их мастеруудын тэргүүлсэн Монголын шилдэг өсвөрийн шатарчдаас бүрдсэн баг өрсөлдөх юм.

2021 оны 4 дүгээр сарын 3-ны 12.00 цагт эхлэх тус тэмцээнд Монгол - Буриадын багийн шатарчид www.lichess.org вэбсайт дээр 2 цагийн хугацаатай арена хэлбэрээр тоглож дүнгээ гаргана.


Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүн:


1. Их Мастер Г.Мөнхгал

2. Их Мастер Д.Батсүрэн

3. ОУ-ын Мастер Ү.Агьбилэг

4. ОУ-ын Мастер С.Ган-эрдэнэ

5. ДШХ-ны ДМ Б.Тэнүүнболд

6. ДШХ-ны ДМ Х.Баясгалан

7. ДШХ-ны ДМ Д.Өнөрзул

8. Г.Тэнгүүндалай

9. Э.Хүслэн

10. Д.Монголжин


Буриад Улсаа төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүн:


1. Их Мастер Цыдыпов Жамсран

2. Их Мастер Шомоев Антон

3. ДШХ-ны Мастер Дондуков Сэнгэдорж

4. Тугарин Антон

5. ДШХ-ны Мастер Хубукшакшанов Эрдэм

6. Чындыгыр Тамерлан

7. Комиссарова Сойжина

8. Дармаева Номина

9. Сымбелов Роман

10. Тыхеев Алдар

相关新闻