Дулааны зуух шинээр угсарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам Шивээговь сумын "Илчлэг шивээ" ОНӨҮГ-т шинээр суурилуулж буй зуухны ажилтай танилцлаа.
Өнгөрсөн оны 10 дугаар сард DZL-2.8 загварын хоёр зуух шинээр тавьж угсран ашиглалтад оруулж байсан бол одоо 2мвт-ын хоёр зуух нэмж угсарч байна.
Зуухыг ашиглалтад оруулснаар
дулаан үйлдвэрлэх хүчин чадлыг сайжруулж, хэрэглэгчдэд хүрэх халаалт нэмэгдэнэ гэж албаныхан
үзэж байна.