Ховд хот жүдогийн ордонтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТХовд аймгийнхан төдийгүй баруун бүсийнхэн Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар жүдо бөхийн шинэ ордонтой боллоо.
Тус ордон нь нэг давхар бөгөөд 362.39 метр квадрат талбайтай юм. Уг ордныг барихад Япон улсын Засгийн газраас 92.278 ам.долларын буцалтгүй тусламж олгосон байна. Ховд аймгийн “Хатан түнхэл” компани барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөв.
Уг ордны нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Япон улсын Элчин сайдын яамны Соёл хариуцсан хэлтсийн дарга Ямогота Хиго, гавьяат тамирчин, жүдо бөхийн дасгалжуулагч Р.Даваадалай болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцжээ.
Д.Өлзий
注释