Эрэгтэй бөхчүүдээс 2 бөх хүрлийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-17 19:37:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанаар эхэлж 57 кг-д 2017 оны Азийн дэд аварга ОУХМ Занданбудын Занабазар тэгшитгэлийн барилдаанд 2020 оны Бүх Японы аваргын мөнгөн медальт Японы Юүки Такешитад 3:3-аар ялагдлаа.


Харин 97 кг-д “Монголиа Опен” ОУТ-ий аварга ОУХМ Чинбатын Алтангэрэл шөвгийн наймд Кувейтийн Халид Алшаммариг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр хагас шигшээд “Токио-2020” олимпын наадмын эрх аваад буй эзэн орны Казахстаны Алишер Ергалитай хүч үзнэ.


Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д шөвгийн наймд БНСУ-ын Ли Сун Боныг 7:0-ээр илүүрхэж явсан ч өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд дөрвөн оноо алдаж тэндээсээ даруулж цэвэр ялагдав.


Сармандахын Билгүүн 65 кг-д шөвгийн наймд Тажикистаны Жамшед Шарифовтой хийж 4:0-ээр яллаа. Тэрбээр хагас шигшээ барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн 3 удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хийж цэвэр дарууллаа. Ингэснээр манай бөх орой хүрэл медалийн төлөө БНСУ-ын Жон Ён Сёоктой хүч үзнэ.



“Хасу-Мегастарс” клубын тамирчин Дамжингийн Батзул 79 кг-д Риогийн олимпын 5 дугаар байрын шагналт, эзэн орны туршлагатай бөх Галимжан Уссербаевтай хүч үзэж 3:4-өөр ялагдав.


Харин 97 кг-д “Монголиа Опен” ОУТ-ий аварга ОУХМ Чинбатын Алтангэрэл шөвгийн наймд Кувейтийн Халид Алшаммариг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр хагас шигшээд хагас шигшээд “Токио-2020” олимпын наадмын эрх аваад буй эзэн орны Казахстаны Алишер Ергалитай хүч үзэж 2:6-гаар ялагдав. Улмаар манай бөх хүрэл медалийн төлөө Японы Такаши Ишигүротой барилдана.


Өнөөдөр барилдсан ОУХМ З.Занабазар, Э.Тэмүүлэн, спортын мастер Д.Батзул нарын өрсөлдөгчид нь хагас шигшээд ялагдснаар үзэгчдийн суудалд шилжлээ. 

相关新闻