Ариутгал халдваргүйтгэл хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2021-04-21 12:57:39

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хот болон зарим суманд ариутгал халдваргүйтгэлийг өргөн хүрээтэй зохион байгуулж байна.

Хүн амын дунд халдвар тархсан байж болзошгүй гэдгийг аймгийн Ерөнхий тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг анхааруулав. Тэг зогсолт хийсэн энэ өдрүүдэд аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид үйлчилгээний газруудад хүч нэмэгдүүлж, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчлүүлэгсдийн хоорондын зайг бариулах зэргээр ажиллаж байгаа юм. Түүнчлэн зарим иргэн гэрийнхээ ойролцоох газруудад их цэвэрлэгээ, орцондоо ариутгал хийх зэргээр олон нийтийг зөв хандлагатай байж, халдварт өвчнийг хохирол багатай даван туулахыг уриалсаар байна.