Өсвөрийн сагсчид Унгарын багийг хожиж хүрэл медаль зүүв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-20 08:24:04

Сагсанбөмбөгийн United World Game XII тэмцээнд ур чадвараа сорьсон Монголын 16 насны сагсан бөмбөгийн шигшээ баг медалийн төлөө Унгарын шигшээ багийг хожиж хүрэл медалийн эзэд болов.

Харин манай эмэгтэй баг хүрэл медалийн төлөө мөн Унгарын багтай тоглоод хожигдсон байна.

Эрэгтэй багийн хувьд үндсэн цаг дуусахад 4-хөн секунд дутуу /Монгол 55:56 Унгар/ байхад хожлын бөмбөг оруулсан нь хамгийн гайхамшигтай шидэлт байв. Энэ үеэр Унгарын фанат/хөгжөөн дэмжигч/-ууд Азийн морь унадаг намхан сагс мэдэхгүй хүүхдүүдийг хожиж чадахгүй бол нутаг руу буцахгүй шүү гэж баг руугаа орилж байжээ.

Д.Өлзий

相关新闻