Манай боксчид шигшээ 16-д шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-21 10:22:38

“Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхийн төлөөх тулаанд хүчээ сорьж байгаа Монголын 4 боксчин бүгд шилдэг 16-д шалгарч үлдлээ.

Риогийн олимпийн эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын энэхүү тэмцээн Азербайжаны Баку хотноо үргэлжилж байгаа юм. Тус тэмцээний 56 кг-д “Химийн цом”-ын аварга, Чехийн Гран при тэмцээний аварга ОУХМ Э.Цэндбаатар эхний даваанд Италийн боксчинг Д Андреа Риккардог ялсан. Харин хоёр дахь тулаанаа Мексикийн Делгадо Иван Жесустай хийж 3:0 оноогоор /29:28, 30:27, 29:28/ яллаа. Шилдэг наймд үлдэх хариуцлагатай тулаанаа Туркийн тамирчин Гоксектэй өнөөдөр Улаанбаатарын цагаар шөнийн 12 цагт тулалдана.

Манай багийн бүрэлдэхүүнд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олимпийн аварга Э.Бадар-Ууган, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагчаар Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг, багийн эмч Э.Энхбаяр ажиллаж байна.

Мөн олимпийн эрх авчихаад байгаа ОУХМ Д.Отгондалай, Б.Түвшинбат, Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар тус улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.

Д.Өлзий

相关新闻