Бурхан багшийн дүр бүхий шүтээн урлагийн сод бүтээлүүдийг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Шүтээн урлаг дахь бурхан багшийн дүр дүрслэл" үзэсгэлэнг нээлээ.
Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт буй XVII-XX зууны эхэн үе хүртэлх цаг хугацааг хамарсан монгол урчуудын оюун сэтгэлгээ, ур ухаан, хийц, хэв маяг, дэг сургуулиар бүтээсэн "Бурхан багш"-ийн дүр бүхий шүтээн урлагийн сод бүтээлүүд болох хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн нийт 170 гаруй үзмэрийг дэлгэж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнд дүрслэх урлагийн олон төрөл зүйлээс шүтээн зураг,
загал зураг, хүрэл цутгуур, зэс хөөмөл, гууль цутгуур, алтан шармал, төмөр
цутгуур, шавар баримал ингэмэл, зэс, модон барын дардас, торгон зураг зэрэг хамгийн
жижиг 1.5 см хэмжээнээс хамгийн том 141х209см хүртэлх хэмжээтэй бүтээлүүдийг дэлгэжээ.